Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах ажлын хэсгийн хурал боллоо

2023 оны 08-р сарын 17 өдөр, 18 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ad7e2b642a7c97a5bff6e6bba0d44855

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах ажлын хэсгийн хурал боллоо.

Улсын Их Хурлын хаврын чуулганы 2023 оны 7 дугаар сарын 7-ны  өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох  Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг эцэслэн баталсан.

Нийгмийн даатгалын багц хуулийг дагаж мөрдүүлэхэд шаардлагатай 57 журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах чиг үүрэг бүхий  ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/176 дугаар тушаалаар баталсан. Энэхүү ажлын хэсгийн хурлыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал ахлан 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Тус ажлын хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн төлөөлөл ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх