ITF таеквон-догийн ДАШТ-д оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр Астанаг зорилоо

2023 оны 08-р сарын 17 өдөр, 13 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
367668486_1743260832768236_3330086131800277062_n-1024x768 (1)

ITF таеквон-догийн 22 дох удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монгол улсын шигшээ баг Казакстан улсын Астана хотыг өнөөдөр өглөө зорилоо. Монгол улсын түүхэнд ITF таеквон-догийн шигшээ баг анх удаагаа 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ-ийг зориод байна. Үүнд холбооны удирдлага, багш дасгалжуулагчид баг тамирчдаас гадна MNB телевиз болон Hardnews.mn сайтын сурвалжлах багийн бүрэлдэхүүн багтжээ.

ITF таеквон-догийн ДАШТ наймдугаар сарын 19-өөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тамирчдын зүгээс баг бүрэлдэхүүнийг ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээр нь ДАШТ оролцуулж байгаа холбооны удирдлагууд болон ивээн тэтгэгч байгууллагууддаа баярлаж талархсанаа илэрхийллээ.

Нийт тамирчиддаа амжилтын дээдийг хүсэж төрийн алтан соёмбот далбаагаа Казакстан улсын Астана хотын тэнгэрт олонтоо мандуулж төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе.

АМЖИЛТ-ХАМТЫН ХҮЧ

ОЛОН УЛСЫН ТАЕКВОН-ДОГИЙН МОНГОЛЫН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх