Улсын Филармонийн Морин хуурын чуулга Австралийн Холбооны Улсын Сиднейн Дуурийн театрт 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 19.00 цагаас “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна.
Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдсан бөгөөд 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглогдож байсан түүхтэй бөгөөд Монгол улс, Австрали Улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга бүрэн хэмжээний тоглолтоо удаагаа толилуулах юм.