Налайхын нийтийн тээврийн гурван чиглэлд түр өөрчлөлт орууллаа

2023 оны 08-р сарын 11 өдөр, 12 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tur
Налайх дүүргийн Буян Налайхын уулзвараас “Баянгийн бүрд” захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж буй. Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 14:00 цагаас 12-ны 09:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийнэ. Иймд авто замын засвар, шинэчлэлтэй холбогдуулан нийтийн тээврийн дараах гурван чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.
  • ХО:3 “Городок – Налайх”
  • ХО:4 “Тэрэлж – Налайх – Офицеруудын ордон”
  • ХО:5 “ХО:5 Налайх – Офицеруудын ордон”

Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

366689438_617447547165842_5917743648020889627_n
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх