Нэг иргэн голын усанд осолдож амиа алдлаа

2023 оны 08-р сарын 10 өдөр, 20 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
366270367_594056582924190_1511707821592364990_n
Өнөөдөр /2023.08.10/ 16:04 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Байтаг богд амралтын газрын орчим Туул голд хүн живсэн гэсэн дуудлага ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрэн хайх аврах бүлгийн бүрэлдэхүүнийг очиход 19 настай, эрэгтэй голын усанд осолдсон байсан.
Аврагчид осолдсон газарт 2 удаагийн шумбалт хийж 3 метрийн гүнээс цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Туул, Тэрэлж, Хэрлэн голын усны түвшин нэмэгдсэнийг ЦУОШГ-аас мэдээлж байгаа тул иргэдийг гол усны ойролцоо зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, голын усны ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх