Үерт өртсөн хороодын цахилгаан хангамжийг бүрэн сэргээлээ

2023 оны 08-р сарын 08 өдөр, 15 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
365204723_725702239363897_5714547261517763500_n-7axzqi4cbmaa6ee3kudc4hmb56jgw05fzr3xgaasg8w

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буусан үерийн улмаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 10 кВ-ын дөрвөн фидер, 143 дэд өртөөнд үүссэн гэмтэл, саатлыг арилгаж, түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийж, 6911 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг бүрэн сэргээлээ.

Оруулгын утас нь гэмтэл, залгаастай, эрсдэл учирч болзошгүй 15 өрхөд оруулгын утсаа шинэчлэх зөвлөмж өгсөн ба бэлдсэн даруйд сүлжээнд холбохоор шуурхай ажиллагааны бригад бэлэн байдалд ажиллаж байна.

Түүнчлэн үерийн бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын газрыг дэд бүтцэд холбох ажлын хүрээнд шинээр суурьших айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор эрчим хүчний барилга угсралтын зураг төсвийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх