“Тахь ресурс” ХХК-аас 900 ширхэг амны хаалт хандивлалаа

2023 оны 08-р сарын 07 өдөр, 18 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viber_image_2023-08-07_12-53-01-599-1-7axgzj2rcoyq1idte6z3n1ecv1ud3mrx9m0aebz83ls

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд үүсээд байгаа үерийн гамшгийн  нөхцөл байдалд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын ажлын хэрэгцээнд зориулан “Тахь ресурс” ХХК нь  нийгмийн хариуцлагын хүрээнд 900 ширхэг N94 амны хаалтыг хандивлалаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ”Үерийн хор уршгийг арилгахад 1200 гаруй алба хаагч газар дээр нь ажиллаж байна. Үерийн дараах ариутгал халдваргүйжүүлэлтийн үед алба хаагчдад амны хаалт халдвар хамгааллын хэрэгсэл маш их хэрэгтэй. Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, аж ахуй нэгжүүд ирж халуун сэтгэлийн хандив тусламж үзүүлж байгааг талархалтай байна. Танай хамт олонд ажлын амжилт хүсье гэлээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх