Нийтийн тээврийн автобусаар зорчиж явсан иргэдийг аюулгүй бүрэн буулгажээ

2023 оны 08-р сарын 07 өдөр, 09 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
365155920_615001627410434_5730160605444547434_n
2023 оны 08 дугаар сарын 05-ний өдөр орсон аадар борооны улмаас Дарь-Эхийн гудамж болон Монелийн авто зам үерт автаж автозамын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Тодруулбал өчигдөр орой нийтийн тээврийн 3 автобус замын нөхцөл байдлаас хамаарч зорчих боломжгүй зогссон боловч дотор сууж явсан зорчигчдийг аюулгүй бүрэн буулгаж амжсан байна. Түүнчлэн
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь эхийн авто зам болон Монелийн автозамаар нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлд 37 тээврийн хэрэгсэл үйлчилдэг бөгөөд Ч:25, Ч26, Ч:10, Ч:29, Ч:19а, Ч:19б, чиглэлүүдийн замналд шуурхай зохицуулалт хийж чиглэлийн замналыг өөрчлөлт оруулан үйлчилгээг хүргэж байна.
Дээрх автозамуудыг хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулалтаар буюу Сансарын тойргоор богино эргүүлэх,
чингэлтэйн өргөн чөлөө, Цагдаагийн гудамжаар үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх