Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.
Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.