Хүрээ цам даншиг наадмын бөхийн барилдаан наймдугаар сарын 05, 06-нд болно

2023 оны 07-р сарын 29 өдөр, 12 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buhhh
Хүрээ цам даншиг наадмын бөхийн барилдаан наймдугаар сарын 05-06-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно.
• Хүрээ цам Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдана.
• Бөхийн барилдаануудын 1, 2-ын даваа наймдугаар сарын 05-ны өдөр, 3-аас дээших даваа 06-ны өдөр болно.
• Дээрх 3 төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг 2023 оны 08-рсарын 04-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзана.
• Монгол туургатан зочин бөхчүүд үндэсний бөх болон буриад, өвөр монгол бөхийн барилдаанд оролцон барилдах боломжтой харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй аль нэг барилдааныг сонгон барилдана.
• Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-ны баталсан “Бөхийн барилдааны дүрэм”-ээр зохион байгуулна.
Зохион байгуулагчид болон ивээн тэтгэгч байгууллагуудаас бай шагналыг дараах байдлаар тогтоосон байгаа.
* Үндэсний бөхийн барилдаанд
– Түрүүлсэн бөхөд 15,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал
– Үзүүр бөхөд 10,0 сая төгрөг
– Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
– Давааны бай шагнал 1-5 давсан бөхчүүдэд олгогдоно.
* Буриад бөхийн барилдаанд
– Түрүүлсэн бөхөд 10,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
– Үзүүр бөхөд 5,0 сая төгрөг
– Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
– Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.
* Өвөр монгол бөхийн барилдаанд
– Түрүүлсэн бөхөд 10,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
– Үзүүр бөхөд 5,0 сая төгрөг
– Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
– Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх