Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 07-р сарын 28-ны 20 цагаас 07-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Завхан голын эхээр +21…+26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +37…+42 градус, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангийн тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +31…+33 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +31…+33 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.