Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Маргааш нутгийн өмнөд хагаст, цаашдаа ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 07-р сарын 27-ны 20 цагаас 07-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +24….+29 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35..+40 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар +30….+35 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.