Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт засвар, шинэчлэл хийж дууслаа

2023 оны 07-р сарын 27 өдөр, 11 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
64c09a70a1027a4a43feea82

Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн харьяа амбулаторийн эмнэлгийн хүүхдийн тасаг, зайн тусламж үйлчилгээ буюу телемедициний үйлчилгээ үзүүлэх төвд засвар, шинэчлэл хийж дууслаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын хуучирсан хэсгийг шинэчлэн, хана, тааз, орц, гарцын цонх хаалгыг шинээр суулган, цахилгаан, гэрэлтүүлэг хийж, хүүхдийн тасагт дотор заслыг шинэчлэн тохижуулсан юм.

Тус ажлыг “Жи гоулд” болон “Дөл-Өөдөө” ХХК-иуд гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх