Цахилгаан хүчдэлд цохиулсан иргэний биеийн байдал хэвийн байна

2023 оны 07-р сарын 23 өдөр, 23 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gemtel
Өнөөдөр буюу 07 дугаар сарын 23-ны 16:55 цагт ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт “Цахилгаан хүчдэлд цохиулсан” гэх асуумжтай 24 настай эмэгтэй НТТТ-ийн автомашинаар хүргэгдэн ирсэн.
Тухайн иргэн цахилгаан хүчдэлд цохиулах үедээ ар дагзаараа савж унасан байдалтай ирсэн тул төвийн томографи болон рентген шинжилгээнд хамруулж, салбар эмнэлгийн тасагт хэвтүүлэн эмчилж байна.
 Одоогийн байдлаар, үйлчлүүлэгчийн амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ил харагдах шарх, түлэгдэлтийг эмчилж, эмчийн хяналтын дагуу шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх