Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн “Аглаг бүтээлийн хийд” гэдэг газарт “Бороо” голын үерийн усанд 10 гаруй автомашин боогдсон, урссан дуудлага өчигдөр буюу 21-ний өдрийн 22:50 цагт ирсэн.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Нийслэлийн Аврах анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж байна.
Алба хаагчид үерийн усанд боогдсон, урссан 10 автомашиныг татан гаргаж, 14 хүн /үүнээс 3 хүүхэд/-ийг авран хамгааллаа.
Ус шаварт суусан автомашиныг татан гаргах, үерийн усанд урссан хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.