Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2023 оны 07-р сарын 18 өдөр, 15 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uer

Орхон голын усны түвшин Булган аймгийн Орхон сум орчимд 35 см, Сэлэнгэ аймгийн Орхон сум орчимд 30 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см орчим даван үерлэж байна. Хэнтий нуруунаас усжих Туул гол /Алтанбулаг сум/, Хараа (Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Мөнгөнморьт, Багануур Өндөрхаан сум орчимд/, Онон гол /Дадал сум орчимд/, Хан нурууны арын Орхон гол /Өлзийт сум/, Сэлэнгэ мөрөн /Сүхбаатар хот/, Зэгстэй гол /Өлзийт сум/, Онги гол /Сайхан-Овоо/, Халх /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг тус тус 10-65 см давсан байдалтай байна.

Харин Хангай нуруунаас усжих Орхон гол /Сайхан сум болон Сүхбаатар хот орчимд/, Онги гол /Сайхан-Овоо сум/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Ерөө гол /Дулаанхаан сум/ Хэрлэн гол /Өндөрхаан сум/ , Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см даван тус  тус хүчтэй үерлэж байна.

Цаашид: 7 дугаар сарын 19-нд  Орхон гол Сэлэнгэ аймгийн Орхон сум орчимд усны түвшин 35 см, Хэрлэн Чойбалсан хот орчимд 30 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

 Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх