Энэ сард “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд /2023.07.01-2023.07.16/ олон улсын 13, орон нутгийн 129 нислэг үйлдэгдсэнээс Онцгой үүргийн 13, Тусгай үүргийн 29, түргэний 10, Ерөнхий зориулалтын 44, Дадлагын 26, Хөөлтийн 5, Шалгалтын 14, Захиалгат 1 байв. Мөн нөөц нисэх буудлаар сонгогдсон хүсэлт нийт 287 удаа хүлээн авч, бэлэн байдлыг ханган ажиллалаа.
”Чингис хаан” Олон улсын нисэх буудал /2023.07.01-2023.07.16/ олон улсын 595 нислэгээр 86.815 зорчигчид үйлчилсэн байна. Харин орон нутгийн чиглэлд 340 нислэгээр 22.114 зорчигч үйлчлүүлж, нийт нислэгийн тоо 935, зорчигчийн тоо 108.929 байна.
Мөн баяр наадмын амралтын өдрүүд буюу 07.07-07.16-ны өдрүүдэд өнгөрөлтийн нислэгийн тоо 1238 нислэг болж, өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 501 нислэгээр илүү буюу 68 хувиар өссөн үзүүлэлттэй байна.