Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-тай уулзлаа

2023 оны 07-р сарын 13 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG-2905797b08a199e6a6f106ca498130f3-V

Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо 2023 оны 7 дугаар сарын 13-14-ний өдөр болж буй АСЕАН-ны Азийн бүсийн форумын сайд нарын уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож байна.

Энэхүү форумын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Хаяши Ёшимаса-тай уулзаж, хоёр талын хэмжээнд хийсэн томоохон айлчлалын үеэр тохиролцсон ажлын үр дүн эхнээсээ гарч буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэв.

Мөн бүс нутаг нэн ялангуяа, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, тогтвортой байдлыг хангах явдал нь нэн чухал гэдгээ уулзалтын үеэр талууд илэрхийллээ.

Түүнчлэн хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Япон Улсын зүгээс 2023 оны 4 дүгээр сараас эхлэн монгол иргэдийг онлайнаар цахим виз мэдүүлэх болон хүлээн авах боломж бүхий цахим визийн системд хамруулж, визийн нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд Япон Улсын Засгийн газрын зүгээс тодорхой арга хэмжээ авч буйд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх