Япон Улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын олимпиадын дүнгийн хурал болж медалийн оноог тогтоолоо.
Монгол Улс нэг алт, 4 хүрэл, нэг тусгай байр хүртлээ.
Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж, Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн, Олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо.
А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртлээ. О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал хүртлээ.
Шагнал гардуулах ёслол өнөөдөр болно.
Эх сурвалж: БШУЯ