К-попыг үндэслэгч, продюссер И Сү Ман “Гамшгийн эсрэг мод тарих хандив” өргөлөө

2023 оны 07-р сарын 11 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
357730982_825775609208129_2601115623141677094_n-7ai5r4jvtnt00nlj5ta65edlwq9rastaw9lyh091dfk

Солонгосын хөгжмийн К-поп урсгалыг үндэслэгч, продюссер И Сү Ман Азийн алдартнуудын хамт Монгол Улсад мод тарих арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Харин үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хот үерийн аюулд орж, олон айл өртсөнийг сонсоод мод тарих арга хэмжээнд зарцуулах мөнгийг үерийн хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох, хохирол амссан иргэдэд тусламж үзүүлэхэд зориулан хандивлахаар болжээ.

Тэрбээр энэхүү хандиваа “Гамшгийн эсрэг мод тарих хандив” гэж нэрлэсэн бөгөөд 100 000 000 воныг Улсын онцгой комисст төлөөлөгчөөрөө дамжуулан хүлээлгэн өглөө.

Мөн “Мод нь өөрөө голын усыг үерлэхээс хамгаалж өгдөг ач тустай. Би энэхүү хандиваараа дамжуулан мод тарих нь ямар ач холбогдолтой, ямар хэрэгтэй юм бэ гэдгийг хүмүүст ойлгуулах, хүн бүр модыг хайрлан ургуулж, арчилж, байгаль дэлхийгээ авраасай хэмээн уриалахыг хүсч байна” гэсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх