Баярын өдрүүд буюу 07 дугаар сарын 11, 12-нд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн, хот орчмын, зуслангийн, шөнийн тээврийн 117 чиглэлд 695 автобус үйлчилгээнд ажиллана. Махатама Гандийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаах тул тусгай зөвшөөрөл шаардахгүй Мишээл сити, Дүнжингарав, Вокзал, Нарантуул худалдааны төвд авто зогсоол байгуулсан.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үндсэн чиглэлүүдээс “Мишээл сити төв” рүү 15 чиглэлийн 110 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 11 чиглэлийн 66, Нарантуул зах руу 11 чиглэлийн 31 автобус, “Вокзал” руу 18 чиглэлийн 84 автобус, нийт 292 автобусыг үндсэн чиглэлээс татаж оруулж иргэдэд үйлчилнэ.
Дээрх 4 зогсоолтой уялдуулан 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Вокзал, Нарантуул худалдааны төвөөс богино эргэлтийн 4 чиглэлд 30 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/ хүртэл 5 автобус 4-5 минутын зайтай үнэгүй үйлчилнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР