Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр, маргааш Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Наадмын өдрүүдийн цагаарын урьдчилсан төлөв:
07 дугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5-10 градус, өдөртөө +18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +18-23 градус, өдөртөө +33-38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +29-34 градус, бусад нутгаар шөнөдөө +10-15 градус, өдөртөө +23-28 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн