Автомашин болон явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллаж байна

2023 оны 07-р сарын 08 өдөр, 22 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
359034139_584027807242833_5675560691863591374_n

Сэлэнгэ аймагт бороо үргэлжлэн орсны улмаас Мандал суманд байрлах “Хараа” голын гүүрний 8 тулгуур баганы 1 дүгээр тулгуур өнөөдөр буюу долдугаар сарын 08-ны өдрийн 14:14 цагт доош нурж голын усанд хүрсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид автомашин болон явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллаж байна.

Тус гүүр нь 1986-1990 онд баригдсан төмөр бетон, 8 хундаган суурьтай, 9 дам нуруутай 139 метр урт, 8,8 метр өргөнтэй юм. Нурсан тулгуур нь Мандал сумаас 4 километр, олон улсын ачаа, тээврийн замаас 44 километр зайтай учраас ойр дөт замыг сонгох, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх