Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажил, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт” ажил, арга хэмжээнүүдийн хүрээнд “Монгол бахархал -2023” гэрэл зургийн үзэсгэлэн “Чингис хаан” музейд нээлтээ хийлээ.
Соёлын яамны дэмжлэгтэйгээр Соёл урлагийн газар, Чингис хаан үндэсний музей, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа тус үзэсгэлэнд Монголын дунд, залуу үеийн 50 гаруй гэрэл зурагчин, уран бүтээлчийн шилдэг 80 гаруй уран бүтээлийг дэлгээд байна.
“Монгол бахархал-2023” үзэсгэлэн нь 07 дугаар сарын 7-оос 15-ны хооронд “Чингис хаан” музейд дэлгэгдэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.