Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Булгантуяа өнөөдөр / 2023 оны 07 дугаар сарын 06-нд/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлагуудтай уулзалт хийж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон ажлууд, бодлогын хүрээнд ойрын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зорилтын талаар санал сэтгэгдлээ хуваалцав.
ХНХ-ын сайд уулзалтынхаа үеэр хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олголт, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн зэрэг хөдөлмөр, халамжийн салбарын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг солилцож, цаашид салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлого зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг Хөдөөгийн сэргэлтийн бодлоготой хэрхэн уялдуулж зохион байгуулах талаар ХХҮЕГ-ын удирдлагуудадүүрэг, чиглэл өглөө.