Улсын наадамд зодоглох бөхчүүдийн гурван өдөр бүртгэнэ

2023 оны 07-р сарын 06 өдөр, 15 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buhhh

Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2023 оны долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.

Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг долоодугаар сарын 08-09-ний өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.  Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Нэмж мэдээлэхэд “Үндэсний  их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулахаар болсон. Ингэснээр улсын цолтой бөхчүүд ам авахдаа 5 минутад багтан барилдах бөхөө сонгоно. Заасан таван минутад багтаан ам авахгүй бол хоёроор хойшлуулна. Мөн бөх нь ам авахдаа гар утсаар ярьж болохгүй. Гар утсаар яривал бөхийн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх