Грек улсын иргэн Евгения Фаразаг Монгол Улсын “Аялал жуулчлалын элч”-ээр томиллоо

2023 оны 07-р сарын 05 өдөр, 13 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
347586513_619189310348842_1732082677987196393_n

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Грек Улсын иргэн Евгения Фаразаг Монгол Улсыг Грек Улсад сурталчилж хоёр Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж буйд талархал илэрхийлж Монгол Улсын “Аялал жуулчлалын элч”-ээр томиллоо.

 Грек Улсын иргэн Евгения Фараза нь 2019 оноос хойш Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт Хамтын ажиллагааны хэлтсийн Хөтөлбөрийн менежерээр ажилладаг ба энэ хугацаанд 17 аймгийн бүх сумдаар зочилж, Монгол орны баялаг түүх, соёл, нүүдэлчин уламжлалтай танилцсан байна. Мөн Монгол, Грек Улсын ижил төстэй зүйлд тулгуурлан хоёр орны иргэд хоорондын харилцах гүүр болон ажиллаж иржээ.

 Мөн Монголд байх хугацаандаа Улаанбаатар хотноо Грек Улсын өдөрлөг, Монголын эко бараа бүтээгдэхүүнүүдийг өөрийн Улсдаа танилцуулах өдөрлөг зохион байгуулж байв. Түүнчлэн Грекийн иргэдэд Монгол Улсын тухай мэдээ мэдээллийг тогтмол хүргэдэг ба Монголд зочлох арга хэмжээний тухай өөрийн цахим хуудастаа нийтэлдэг гэв.

Эх сурвалж: БОАЖЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх