Арабын нэгдсэн Эмират улсад 2023 оны 07 дугаар сарын 03-11-ний өдрүүдэд Биологийн олон улсын 34 дүгээр олимпиад зохион байгуулагдаж байна.
Монгол Улсаа төлөөлөн:
Шинэ-Үе сургуулийн сурагч Г.Мишээл
Шинэ Эхлэл сургуулийн сурагч Т.Намуун
Нийслэлийн 1-р сургуулийн сурагч Л.Индра
Байгаль-Эх лицей сургуулийн сурагч Г.Ирээдүй нар оролцож байна.
Биологийн шинжлэх ухааныг сонирхогч сурагчид болон биологийн багш, эрдэмтдийнхээ нэрийн өмнөөс амжилтын дээдийг хүсье.
Энэхүү олимпиадад 80 гаруй орны 300 гаруй шилдэг сурагчид өрсөлдөх юм.
Тун удахгүй хими, физик, математикийн олон улсын олимпиадуудад манай сурагчид оролцоно.