Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган анагаах ухааны салбарт цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэн нутагшуулж, цусны өвчний оношилгоо, эмчилгээний чанар, хими эмчилгээний протоколыг олон улсын түвшинд ойртуулж цус судлал, удам зүй, молекул биологи, лаборатори, дархлаа судлал, эмгэг физиологи зэрэг салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан анагаахын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, эмч нарын туурвисан “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
Төрийн шагналыг Судалгааны багийн ахлагч, Ардын эмч, доктор, дэд профессор Н.Оюундэлгэр, багийн гишүүн анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Хишигжаргал, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор С.Мядагсүрэн, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор А.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Ж.Нарангэрэл нарт өнөөдөр /2023-07-03/ гардууллаа.
Оюун ухаан, авьяас билгээрээ манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөв.
Чөмөг шилжүүлэн суулгах багийнхан Төрийн шагнал хүртлээ
2023 оны 07-р сарын 03 өдөр, 15 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )