Үндэсний их баяр наадмын үеэр дор дурдсан байршлуудад нийт 6470 тээврийн хэрэгслийг байрлуулахаар шийдвэрлэсэн.
Үүнд:
1. “А”, “Д”-“Наадам” центрийн зогсоолд-550 тээврийн хэрэгсэл
2. “Ж”-“Говийн-Од” ХХК-ийн зогсоол-100 тээврийн хэрэгсэл
3. “Ү”-“М Си Эс групп”, И-Мартын баруун зогсоол-400
4. “Г”-Дүнжингарав худалдааны төвийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл
6. “Нээлттэй”-Нарантуул ОУХТ-ийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл
6. “Нээлттэй”-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зогсоол-120 тээврийн хэрэгсэл
8. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол-500 тээврийн хэрэгсэл
8. “Нээлттэй”-Мишээл экспогийн зогсоол-400 тээврийн хэрэгсэл
9. “Нээлттэй”-Улаанбаатар төмөр замын зогсоол-400 тээврийн хэрэгсэл байршуулахаар төлөвлөжээ.
Нээлттэй авто зогсоолд автомашинаа байрлуулсан иргэд болон тус чиглэлээс “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хүрэлцэн ирэх наадамчин олонд зориулан нийтийн тээврийн богинын хөдөлгөөнийг эхлүүлж, сурын талбайн урд талын зогсоолд буулгана. Үүнд:
- Дүнжингарав худалдааны төв – Төв цэнгэлдэх хүрээлэн
- Мишээл сити – Төв цэнгэлдэх хүрээлэн
- Нарантуул ОУХТ – Төв цэнгэлдэх хүрээлэн
- Улаанбаатар төмөр зам – Төв цэнгэлдэх хүрээлэн
Харин хотын төвөөс Хүй долоон худаг руу доорх хоёр чиглэлээс тодорхой хуваарийн дагуу нийтийн тээврээр үйлчилнэ.
- МУБИС-ийн баруун талын автобусны буудал – Хүй долоон худаг чиглэлд нийт 5 автобус.
- Төв цэнгэлдэх хүрээлэн – Хүй долоон худаг чиглэлд нийт 10 автобус тус тус үйлчилнэ.