МУИС-ийн 2023-2024 оны намрын улирлын элсэлтийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд зохион байгуулах үеэр:
- 7 аймгийн 71 сум цахилгаангүй болсон гэнэтийн нөхцөл байдал үүссэн;
- Элсэлтийн бүртгэлийн хугацаанд бүртгүүлж амжаагүй;
- Өмнөх бүртгэлийн дугаараа дутуу бүртгүүлсэн;
- Элсэх эрхээ хугацаандаа баталгаажуулж амжаагүй;
зэрэг шалтгаанаар ирсэн өргөдөл гомдлуудыг шийдвэрлэх зорилгоор элсэлтийн хугацааг сунгаж байна.
Бүртгэлийн хугацаа: 2023.06.30-ны өдрийн 09:00 цагаас 2023.07.03-ны өдрийн 17:30 цаг хүртэл.
- МУИС-ийн үндсэн элсэлтийн хугацаанд элсэх хүсэлт гаргасан боловч ямар нэг хөтөлбөр сонгон баталгаажуулаагүй бүртгүүлэгч хүсэлт гаргаж болох бөгөөд бүртгэлийн хураамж төлөхгүй;
- Үндсэн элсэлтийн хугацаанд бүртгүүлээгүй бүртгүүлэгч журамд заасан бүртгэлийн хураамжийг төлж бүртгүүлнэ;
Элсэх эрх олгох хугацаа: 2023.07.05-ны өдрийн 15:00 цагаас 2023.07.07-ны өдрийн 15:00 цаг хүртэл.
АНХААРУУЛГА:
• Элсэлтийг зохион байгуулахад МУИС-ийн захирлын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журам”-ыг мөрдөнө.
• Элсэлтийг Улсын хэмжээнд нэг бүсээр зохион байгуулна.
• Элсэх эрх баталгаажуулах хугацаа 1 цаг.
Харилцах утас: 7730 7730 (1122), (1123), (1124), (1125), (1519)
МУИС-ИЙН ЭЛСЭЛТИЙН КОМИСС