135 жилийн түүхтэй Чехийн явган алхалтын холбоотой хамтын ажиллагаа тогтоов

2023 оны 06-р сарын 27 өдөр, 17 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
355680429_638543788305789_8745327144648275839_n

Европын төвд байрлах эртний түүхтэй Чех улс нь Австри, Герман, Польш, Словак улсуудтай хил залгах ба Бохемийн соёлын өлгий болсон газар орон юм. Тосгоноос тосгоны хооронд явганаар зорчих хүмүүс өөрсдийн ойлгох замын тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэж байсан бол европын төвд байрлах Чехүүд анхны тэмдэгийн стандартыг гаргаж, улаан өнгөөр ялган тодорхой дүрсүүдийг ашиглах болов. Улмаар Европ даяар тархаж, тэмдэг улам боловсронгуй болсоор хөх, шар, ногоон өнгө бүхий цогц тэмдэглэгээг хөгжүүлжээ.
Энэхүү явган алхалтын замын тэмдэг, тэмдэглэгээг анхлан боловсруулж, олон улсын хэмжээний түгээмэл стандарт болгосон газар бол Чехийн явган алхалтын холбоо юм. Эдүгээ цагт 135 жилийн түүхтэй Чехийн явган алхалтын холбоо болон Монголын явган алхалтын холбоод 2023 оны 6-р сарын 26-нд Чехийн цагаар 16:00 цагт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, урт хугацааны нөхөрлөл, хамтын ажиллагааны нэгэн шинэ түүхийн хуудас нээгдлээ.
Олон жилийн түүхийг хадгалсан хуучны номын санд гарын үсэг зурж, албажуулав. Цаашид хоёр орны алхагчид харилцан зорчиж, байгаль, түүх соёлын жимээр хамтдаа алхацгаах болно. Энэхүү зам жим улам тодорч хөгжих нь дамжиггүй.

356376696_638555271637974_7440757777610757840_n
Эх сурвалж: Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбоо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (185.14.233.***)
    2023/06/29 11:05

    Амжилт

    (0) (0)