Монгол, Хятадын сэтгүүлчид хамтарсан сурвалжилга бэлтгэж байна

2023 оны 06-р сарын 26 өдөр, 14 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bb7c16d23d25d343be3714b74432833f_x3

МСНЭ-ийн гишүүн сэтгүүлч, зураглаач нар БНХАУ-ын бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны санаачилгаар ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэмжлэгээр БНХАУ-ын Шанхай хот, Жянсү мужид зочилж, тус улсын сэтгүүлчидтэй хамтарсан сурвулжилга бэлтгэхээр ажиллаж байна.

“Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя” аялалд Монголын 30, БНХАУ-ын 20 орчим сэтгүүлч хамрагдан хамтран ажиллаж байна. БНХАУ-ын техник, технологийн дэвшилж, хөгжил, цэцэглэлт, шинэ зууны бүтээн байгуулалттай танилцаж, сурвалжилга бэлтгэх юм.

Хамтарсан сурвалжилгын нээлт Хөх хотод болов. Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс Шанхай хотоос сурвалжилга эхэлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх