“Урам-2023” архины хамааралтай иргэн, тэдний гэр бүлийг эрүүл зан үйл, амьдралын хэвшилд дэмжих өдөрлөгт Чингэлтэй дүүргийн 100 иргэн хамрагдлаа.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.7.1.4-т тусгагдсан “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд зохион байгуулна. Тодруулбал, Нийслэлийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2.13.1-д тусгагдсан Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, гэр бүлийн хүчирхийллийг бууруулсан байна” зорилтыг тус тус үндэслэн архины хамааралтай иргэн, тэдний гэр бүлийг эрүүл зан үйл, амьдралын хэвшилд дэмжих зорилтот төслийн хүрээнд “УРАМ-2023” үйл ажиллагааг зохион байгууллаа.
“УРАМ-2023” өдөрлөгт Чингэлтэй Дүүргийн Гэмт хэргээс сэргийлэх салбар зөвлөл, “Зөв Дадал Төв” ТББ, Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс, дуучин Д.Цогтбаяр, сэтгэл зүйч, Гэр бүл судлаач Ж.Баясгалан нар дэмжин оролцсон юм. Архи, тамхи, бусад зүйлсийн хэтрүүлэн хэрэглээ, донтолт, хамаарлын эмгэг үүссэн иргэн, тэдний гэр бүлтэй ажиллах арга зүй, сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хорооны нийгмийн ажилтнуудыг сургах, архины хамааралтай иргэдийг мэргэжлийн байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний дараах дэмжих бүлгийн төвийн үйлчилгээ, гэр бүлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд холбон зуучлах, архи, бусад хорт зуршлын сөрөг үр дагаврыг эерэг зуршлаар өөрчлөх замаар тэдний зан үйл, амьдралын хэв маягийг засах, архины зохисгүй хэрэглээнээс үүсэх сөрөг нөлөөллийг багасгах, гэр бүлийн хүчирхийллийн тоог бууруулахад чиглэгдлээ.
Д.Гэгээ