Авлигын эсрэг “НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аяныг эхлүүллээ

2023 оны 06-р сарын 16 өдөр, 15 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
new_1c0c08d3ea993d727acefa3bc7fe9a3c1d8e232b

Энэ онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриалгыг дэвшүүлэн, тус конвенцид нэгдсэн улс орон бүр зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласныг сайшаан дэмжиж, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд авлигын эсрэг НЭГДЬЕ үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлж байна.

Уг аянаар дамжуулан хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эрсдэлийг бууруулж, иргэдийг авлигын эсрэг шүгэл үлээхэд түлхэц үзүүлэх зорилготой юм.

Хөгжил дэвшил, сайн сайхан бүхний төлөө иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд өнөөдөр хийсэн зөв үйлдэл тань ирээдүйд ирэх мянга мянган боломжийн эхлэл юм.

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэн бүхэнд “ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ӨӨРЧИЛЬЕ”. Авлигад үгүй гэж хэлье.

Авлигын эсрэг НЭГДЬЕ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх