Их зохиолчийн нутгаар 50 км-ийн явган аялцгаажээ

2023 оны 06-р сарын 15 өдөр, 17 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
353670674_10160634764318550_7732497472840873508_n
Хэрлэн мөрний эрэг дагуу, Нүүрэнтэйн хөндий, Гүн галуутайн үзэсгэлэнт сайхан нутгаар 50 км-ийн алхалтын хөтөлбөрийг 2023 оны 6-р сарын 10, 11-ний өдрүүдэд Багануур дүүргийн Явган Алхалтын Холбоо амжилттай зохион байгуулжээ.
Тус арга хэмжээг “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Цаг гаргая” үндэсний аян, “Энэ жилдээ эрүүл жиндээ” эрүүл мэндийн аяны үзэл санаал, зорилгод нийцүүлэн Багануур дүүргийн ЗДТГ, БТСГ-тай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд иргэд, олон нийтийг явган алхалтад уриалж, хөдөлгөөний дутагдлаас улбаатай өвчлөл, нас баралтын шалтгааныг бууруулахад бага боловч хувь нэмрээ оруулахыг зорьжээ. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин бөгөөд нөгөө талаар хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж, хөдөлгөөний дутагдлаас улбаатай нас баралт нийт нас баралтын 6%-д хүрсэн зэрэг таагүй үр дүнтэй байдаг. Тэгвэл иргэдийн өдөр тутамдаа хийж болох хамгийн энгийн үйлдэл болох явган алхалтаар дамжуулан эрүүлжих, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд тодорхойлжээ. Тиймээс Монголын явган алхалтын холбооны зүгээс аймаг, орон нутаг, үндэсний хэмжээнд явган алхалтыг сурталчилан таниулах, бодитоор үлгэрлэн харуулах зорилгоор үе шаттай алхалтын аян, арга хэмжээг зохион байгуулж, оролцож байна.
Багануур дүүрэгт зохион байгуулагдсэн энэхүү алхалтын арга хэмжээнд Говьсүмбэр аймаг, Хэнтий аймаг, Увс аймгаас төлөөлөл оролцсон бөгөөд 12-69 насны иргэд оролцож хамтдаа бүтэн 2 өдрийн туршид алхжээ.
Түүхэн газар орон, байгалийн сайхан, тухайн газар оронд амьдарч байгаа хүмүүсийн аж байдал, ёс уламжлалыг танин мэдэх агуулгыг аялалын маршрутдаа оруулан алхаснаар дан ганц эрүүл мэндийн ач холбогдол бус байгаль орчны боловсрол, аялал жуулчлал, нийгмийн боловсролын олон талын ач холбогдолтой байдаг ажээ. Иргэд аль болох өөртөө, гэр бүлдээ, эрүүл мэнддээ цаг гаргаж явган алхаж байхыг уриалж байна.
6-р сарын дараагийн хөтөлбөр Өвөрхангай аймагт 55 км-ийн алхалтын хөтөлбөрөөр үргэлжлэх ажээ. Алхалт үнэ цэнтэй амьдралыг бүтээж, эрүүл чийрэг, эрч хүчтэй, цог золбоотой, ажлын өндөр бүтээмжтэй монгол хүнийг бий болгоход хувь нэмрээ оруулсаар байх болно.
353792522_10160634765023550_56694260555364476_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх