Хэвлийн ивэрхийн мэс заслын 85 хувийг хөнгөлнө

2023 оны 06-р сарын 15 өдөр, 10 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
daatgal

ЭМДҮЗ-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор хэвлийн ивэрхийн мэс заслыг 734 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, Тэтгэвэрээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Энэ оны эхний дөрөвзүгээр сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 114 иргэнд ЭМД-ын сангаас нийт 81 сая 438 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол: https://online.fliphtml5.com/scory/iaqv/

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд: https://emd.gov.mn/news/207

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх