Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлнэ.
Үүнд:
ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”
ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”
ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”
ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”
ШҮ:5 “Зунжин худалдааны төв –Ард кино театр”
ШҮ:6 “МУБИС-Архивын Ерөнхий газар”
Тухайн 6 чиглэлээр зорчиж байгаа иргэд бага тойруу болон энхтайваны өргөн чөлөөний 1,5 км радиус дотор дамжин суух боломжтой ба шөнийн тээврийн үйлчилгээнд дуу чимээ багатай, орчны бохирдол үүсгэхгүй цахилгаан автобуснууд явуулахаар төлөвлөөд байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР