Усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2023 оны 06-р сарын 14 өдөр, 14 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
niislel

Урин дулааны улиралд иргэд гэр бүл, найз нөхдөөрөө голын эрэг дагуу амарч, зугаалахдаа эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад усанд осолдож, амиа алдах тохиолдол олон гардаг. Өнгөрсөн жил л гэхэд нийслэлийн хэмжээнд 20 том хүн, найман хүүхэд усанд осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын Усны ослоос урьдчилан сэргийлэх тухай захирамж гарлаа. Захирамжаар хүний амь усанд эрсдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгслийг хиймэл нуур, цөөрөм, голын усанд ашиглахыг хориглолоо.

Иймд иргэд та бүхнийг амралт, аялал зугаалгаар явахдаа:

  • Зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахгүй байх,
  • Хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх,
  • Дуу цахилгаантай аадар бороотой үед үер усны аюулаас сэргийлэх,
  • Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг анхааруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх