Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зуслангийн ногоон бүсэд газрын зөрчил арилгах, орц, гарц нээж, чөлөөлөх ажлын хүрээнд хороодод ажиллаж байна
6 сарын 13, 14 -ний өдөр 19 дүгээр хороо
6 сарын 15, 16-ний өдөр 20 дугаар хороон дээр тус тус ажиллаж, хариуцсан мэргэжилтнүүд иргэдийг хүлээн авч, газартай холбоотой мэдээлэл өгөн ажиллаж байна.
Иймд зуслангийн бүсэд газар эзэмшигч иргэд газрын зөрчил болон орц, гарц чөлөөлөх талаарх хүсэлтээ дээрх хуваарийн дагуу хорооны ЗДАА-ны байранд очиж өгөх боломжтой.