Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

2023 оны 06-р сарын 06 өдөр, 15 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dedd6c9cb37dff1949a7a3ca71971848_x3

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагерийг хүлээн авч уулзав.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис ирэх есдүгээр сард Монгол Улсад айлчлах болсон нь харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал гэдэгт талууд санал нэгдэв.

Уулзалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, байгаль орчин, аялал жуулчлал, соёлын салбар, түүний дотор Гэгээн Ширээт Улсын архив, номын санд хадгалагдаж буй Монголын түүхэн баримт, соёлын өвийг хамтран судлах, эрдэм шинжилгээний бүтээл гаргах, тэдгээрийг хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх талаар санал солилцов.

Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагер нь 1992 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсад өндөр түвшинд анх удаа айлчилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх