“Дэлхийн тамхины эсрэг өдөр”

2023 оны 05-р сарын 31 өдөр, 18 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
347443297_2094924410715059_9031215291541102631_n
1988 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор 5 сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхины эсрэг өдөр” болгон зарласан бөгөөд жил бүр тодорхой уриатай тэмдэглэдэг.
Дэлхийн тамхины эсрэг өдрийг энэ жил “Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй” уриан дор тэмдэглэн тамхины эрүүл мэнд, эдийн засаг, тамхины тариалангаас үүсэлтэй газар тариаланд үүсэх хор нөлөө, үүнээс үүсэлтэй олон арван улсад үүсэж буй хүнсний хомсдол өлсгөлөн төдийгүй нийгэмд үзүүлэх эрсдэлийг тооцож, тамхигүй дэлхий болохыг уриалж байна.
Эрүүл Мэндийн Яам
Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг
World Health Organization Mongolia

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх