Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Найз байя” өдөрлөг зохион байгууллаа

2023 оны 05-р сарын 31 өдөр, 13 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
492bef0d2c037e94fb39e09d75b14efb
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Найз байя” аяны хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд өсвөр үеийнхэнд зориулсан өдөрлөг зохион байгууллаа.
Арга хэмжээг ХНХ-ын сайд Х.Булгантуяа нээж, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын багш нар хөтлөн, реппер дуучин Roockie, 29-р сургуулийн 8б ангийн сурагч Ү.Эрдэнэчимэг, Tomujin alternative сургуулийн 10-р ангийн сурагч Д.Сундуйжав нар ая дуугаа өргөн, Улаанбаатар театрын найруулсан “Дэлхийн мод” жүжгийг хүүхдүүд үзлээ.
Мөн оролцогч хүүхдүүдийн дунд сагсан бөмбөгийн 3х3, хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, оролцогч хүүхдүүд чөлөөт цагийн арга хэмжээний үеэр дугуй унаж, усан завиар тоглох боломжийг бүрдүүллээ. Уг арга хэмжээнд нийт 800 хүүхэд оролцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх