“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль маргааш болно

2023 оны 05-р сарын 30 өдөр, 20 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
350284202_638025211200493_5280443302335492520_n
“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль маргааш буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.
Фестивалийн үеэр сагсан бөмбөгийн 3×3, хөлбөмбөг, хүндийн өргөлт, газрын теннис, ханан хаданд авиралт, фитнесс, ширээний теннис, шатар, даам, дугуй зэрэг спортын уралдаан, тэмцээн, скейтбоард сонирхогчдын “URBAN ZONE” -ын тоглолт болно.
Иргэд нийтийн биеийн тамир,спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим холбооны үйл ажиллагаа, нийтийн дасгал, хөдөлгөөн, нийтийн спортын чиглэлээр мэдээ, мэдээлэл авч, үнэ төлбөргүй сургалтад хамрагдах боломжтой.
Мөн эрүүл мэндийн суурь үзүүлэлтээ үнэгүй тодорхойлуулж, эрүүл, зөв зохистой хооллолт, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах зөвлөмж, мэдээлэл авах юм.
Үндэсний фестивалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран орон даяар зохион байгуулах гэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх