Та бүхэндээ нислэгийн үеэр тав тухтай аялан, алжааж ядралгүй зорьсон газартаа хүрэхэд зориулан дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
- Та олон цагаар нисэхээр явах гэж байгаа бол биед эвтэйхэн, бариун бүс болон тэлээгүй, сул чөлөөтөй хувцас өмсөхийг танд зөвлөж байна. Мөн нислэгийн үед таны хөл хавагнаж болзошгүй тул хөл барьсан гутал өмсөхөөс зайлсхийгээрэй.
- Агаарын хөлгийн бүхээгт агаарын чийгшил бага байдаг тул биеийн шингэний тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх ёстой бөгөөд нислэгийн үед ус, жүүс зэрэг шингэнийг тогтмол бага багаар уух, биеийг усгүйжүүлэх архи, пиво болон спирт агуулсан ундаа, кофе, цай аль болох бага хэрэглэхийг танд зөвлөж байна.
- Мөн уруул болон биедээ чийгшүүлэгч тос түрхэж чийгшүүлэх, контакт линз болон харааны шил зүүдэг бол нислэгийн үеэр заавал нүднээсээ авч нүдээ амраах шаардлагатай бол нүдний дусаалга дусааж нүдээ аргахаас сэргийлээрэй.
- Нислэгийн турш удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суухад хүний цусны эргэлт удааширдаг тул 2 цаг тутам нислэгийн үед хийж болох дасгалыг нислэгийн сэтгүүл дээрээс харан хийж болно.
hehe ene huuhen nadad balbuulj bsan huuhen bshd
ene neg o o bond durtai huuhen bnaaa
Сагимаа хаачих нь вэ хө
engiin atlaa heregtei medeelel baina