Эрэн сурвалжилж байсан иргэнийг БНХАУ-ын Бээжин хотоос авчирлаа

2023 оны 05-р сарын 23 өдөр, 18 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police
Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 сарын 05-ны өдөр иргэн “Т”-ээс “Миний дүү 51 настай Т /эм/ нь оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх гомдол, мэдээлэл гаргаж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан.
Эрэн сурвалжлах ажиллагааны явцад иргэн “Т” нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон.
Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас Дорноговь аймгийн цагдаагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хооронд 2013 онд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”, мөн Монгол Улсын ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Тэнхим хооронд 2017 онд “Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байгуулсан санамж бичиг”-үүдийн хүрээнд Гадаад харилцааны яамны Kонсулын газар, ЦЕГ-ын Интерполын Үндэсний Төв Товчооний Ажлын Албатай хамтран мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллаж эрэн сурвалжилж байсан иргэнийг Бээжин хотоос олж тогтоон эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх