Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрчим хүчний салбарын 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хангамжийн инженер асан Дэнсмаагийн Баянцогт,
- “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн орлогч дарга асан Лодойн Жүгдэр,
- Эрчим хүчний салбарын ахмад ажилтан Дунжуурын Хүрэлжээ,
- “Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо” ТББ-ын зөвлөх инженер Балгансүрэнгийн Очиржав,
- “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ахмад ажилтан Балдангийн Очбадрах,
- “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ахмад ажилтан Нямжанцангийн Мягмарсүрэн,
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан Мөнхөөгийн Оюунбат,
- “Клин энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэгмидийн Сүхбаатар,
- Эрчим хүчний сайдын зөвлөх Цэгмидийн Цэнгэл,
- “Жи Өү Эйч” ХХК-ийн ахлах зөвлөх Гэндэнсүрэнгийн Ёндонгомбо,
- “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Санхүү, борлуулалт эрхэлсэн дэд захирал асан Гэпэлийн Ганболд,
- Барилга, хот байгуулалтын яамны салбарын хяналтын газрын дарга Доржнямын Жаргал,
- “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Үржиндоржийн Төмөрхуяг,
- “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Шаравын Мөнхжаргал,
- “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Билэгтийн Дашдаваа,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Загирын Цэрэндорж,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Гарамхандын Базаргүр,
- Эрчим хүчний зохицуулах хорооны дарга асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Алмаликын Тлейхан,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн реле хамгаалалтын инженер Цэдэндоржийн Баттулга,
- “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан Санжхүүгийн Бямбаа,
- “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ахмад ажилтан Сангидоржийн Лхагва,
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Чуулангийн Нацагдорж,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Турбин цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Чулуунбаатарын Баярхүү,
- “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Зуухан цехийн зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин Энх-Амгалангийн Ганбат,
- “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай үйлчилгээний засварын техникч Гүнжзамын Даваадорж,
- Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Гомбосүрэнгийн Тулга,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн инженерийн албаны тооцооны техникч Дамбын Бүтэмжид,
- “Хөвсгөлийн дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ванжилын Мөнгөнцэцэг,
- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн мазут тоноглолын машинч Буянбадрахын Мөнхтөр,
- “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн зуухны машинист Цэрэндэжидийн Мөнх-Эрдэнэ нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.