Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

2023 оны 05-р сарын 18 өдөр, 21 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsas

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Маргааш буюу 19-нд  Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Иймд:

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх