ГССҮТ-өөс эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжиж, витаминжуулалт хийлээ

2023 оны 05-р сарын 17 өдөр, 14 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
346116320_903731710686739_5181760835215620075_n

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаанаас эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа дархлааг дэмжиж, ханиад томуу болон халдварын эрсдлээс сэргийлэх зорилгоор витаминжуулалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус төвөөс зохион байгуулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоогоор эмч, ажилтнуудын 80 орчим хувь нь витамин Д болон бусад эрдэс бодисын дутагдалтай гарсан тул эмнэлгийн ажиллагсадын эрүүл мэндийг дэмжих үүднээс шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн байна.

Энэ дагуу витамин С 1000 мг, витамин Д 1000 мг тунгаар нэг сарын хэрэглээнд зориулсан витамины багцыг төвийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад хүлээлгэж өглөө.

ГССҮТ-өөс цаашид эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарсан эмчилгээ, үйлчилгээ болон эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжсэн зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

346116329_2475151592633522_6614776898800533071_n 346116327_904513607320409_4619946121184435772_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх