Сэрэмжлүүлэг

2023 оны 05-р сарын 15 өдөр, 12 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
347133014_1412247552867907_4744605795692124240_n
Фейсбүүк орчинд “Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэж олон нийтийн группт линк байршуулах эсхүл иргэний фейсбүүк хаяг руу чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, фейсбүүкийн найзууд руу нь хохирогчийн нэрийг барин чат бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.
Уг сэжигтэй этгээдүүд нь 52 иргэний фейсбүүкийн найзууд руу өмнөх бичсэн чатуудад нь үндэслэн “оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа “гэх зэргээр чат бичиж, 40 орчим сая төгрөгийг бусдын дансыг ашиглан шилжүүлсэн байна.
Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллийн нууцлалаа хангаж, фейсбүүк чатаар ирсэн аливаа хортоо линк, кодыг нээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх